Бидний тухай Сургалт Амжилт Бүтээгдэхүүн Элсэлт Оюутны булан Холбоо барих
Нүүр · Бидний тухай

Бидний тухай

Герман Монгол Мэргэжлийн Боловсролын Сургууль — Монгол ур чадварыг дэлхийд.

Мэндчилгээ

Э.Гантулга
Герман Монгол МБС-ийн захирал

Магадлан итгэмжлэгдсэн Герман Монгол Мэргэжлийн Боловсролын Сургууль нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, 14 жилийн түүхтэй, чадамжид суурилсан сургалттай сургууль юм.

Олон улсад багшлах эрхтэй гагнуурын багш нартай. ХБНГУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дадлагын иж бүрэн баазтай.

1 жилийн болон богино хугацааны сургалтаар нийт 7000 гаруй мэргэжилтэй ажилтныг сурган төгсгөж, ажлын байранд бэлтгэн гаргасан байна.

Та бүхэнд ч мөн манай сургуулийн үүд хаалга нээлттэй.

«МОНГОЛ УР ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД»

Танилцуулга

Бид хэн бэ?

Герман Монгол Мэргэжлийн Боловсролын Сургууль нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, гагнуурын чиглэлээр төрөлжсөн, магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн мэргэжлийн сургалтын байгууллага юм.

Манай багш нар эрчим хүч, уул уурхай, барилгын салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд ХБНГУ-ын Халле хотын Гагнуурын сургалт, судалгааны төвтэй хамтран, олон улсын стандартаар бэлтгэгдсэн.

Гагнуурын олон улсын MNS ISO 9606 стандартыг Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд Азийн олон улсын гагнуурын холбооны гишүүн. Өнөөг хүртэл 7000 гаруй суралцагчийг мэргэшүүлж, төгсөгчдийн 100% нь эрчим хүч, уул уурхай, барилга, зам тээврийн ~90 аж ахуйн нэгжид ажиллаж байна.

2012 онд байгуулагдсан 7000+ төгсөгч 100% ажил эрхлэлт MNS ISO 9606
Алсын хараа

Монгол ур чадварыг дэлхийд

Эрхэм зорилго

Олон улсын гагнуурын ISO 9606 стандарт хангасан, ур чадвар, баялаг бүтээх төв болно

Үнэт зүйлс

  • ISO стандарт, хөтөлбөр
  • Суралцагчдын ур чадвар
  • Хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд
  • Багшийн хөгжил, эерэг хандлага
  • Инноваци, технологи

Байгууллагын соёл

  • Хариуцлага, ёс зүйг дээдлэх
  • Хамтын ажиллагаа
  • Үр дүн, бодит үнэлгээ
  • Ил тод, нээлттэй орчин
  • Эрх, үүргийн оновчтой хуваарилалт
Сургалтад бүртгүүлэх